Wednesday, April 6, 2011

Үнсгэлжин

Уран ээжийн удам юмаа
Үлгэр амилуулсан сайхан охидоо
Учрал ерөөлийн домог гэлтэй
Үнсгэлжин саран гоо
     Үнсгэлжин2  миний сэтгэлийг баясганаа
     Үнсгэлжин2 миний цэнгэлийг бадраанаа
Дарь эхийн бүрэлбаа гэмээр
Даанчиг гоолиг охид байнаа
Өмсгөл чимэгээ тааруулж гунхалзаад
Үгээр гүйцээмгүй бишрэл байнаа
     Үнсгэлжин2  миний сэтгэлийг баясганаа
     Үнсгэлжин2 миний цэнгэлийг бадраанаа
Сондор гоёлоо тааруулж гуугалзаад
Хээнцэр дэгжин охид байнаа
Сонин таавар цээжинд мөндөрлөөд
Хачин чамин одод байнаа
     Үнсгэлжин2  миний сэтгэлийг баясганаа
     Үнсгэлжин2 миний цэнгэлийг бадраанаа

Tuesday, April 5, 2011

Богино мөртүүд

Алиман сар шиг хацрын чинь хонхор
Аз, эзийн хооронд гэнэ гэнэхэн савлуурдана
Амьдрал үзээгүй болоод ч тэр юм уу
Ааль чинь сэтгэлээ үе үехэн гивлүүрдэнэ...

                          * * * *
Зовхин доороо баяслын галтай
Зовлон гунигийг анагаах шидтэй
Инээсэн харцандаа хайрын сорьцтой
Эрчүүд бидэндээ халамжийн сантай бүсгүйчүүд минь дээ...
                         
                         * * * *
Чамайгаа би удаан ширтэе
Чанга бүр чанга тэврэе
Уруул дээр чинь аяархан үньсе
Ухаанаа алдатлаа чамдаа дурлая
                      
                         * * * *
Жаргал гэдэг зовлонгийн нотолгоо
Худал гэдэг үнэний гаргалгаа
Жамт орчлонд төрөх нь үнэн
Хожим тэгээд амирлах нь үнэн...

                         * * * *
Сэтгэл тань агуу
Итгэл тань дагуу
Зүрх тань эмзэг
Зүүд тань тэмдэг...

                          * * * *
Энэ ертөнц зурхайн шинжтэй
Эргэх дэлхий одны дүрстэй
Элгэн садан амьдын учралтай
Этгээд бие минь хайрын урсгалтай ...
                            
                          * * * *
Сэтгэлдээ шивсэн чиний төрхийг
Санахгүй байж чадахгүй юм аа
Сэрүүн зүүдэнд учирсан болзоог
Саадтай байсан ч мартахгүй юм аа...

Tuesday, March 1, 2011

бүсгүй хүн

Бүлээн зүрхний мөнхийн шарх бүсгүй
Бодол санааны мөрөөдлийн гүнж бүсгүй
Хаврын анхны эмзэг яргуй бүсгүй
Хагдарч үл унах хайрын цэцэг бүсгүй
  Бүсгүй хүний гоо үзэсгэлэн нь сэтгэлдээ
  Буурал хорвоогийн агуу хайр нь зүрхэндээ
  Аз жаргалыг амсахын тавлинтай
  Амраг ханьдаа  үүрдийн халамжтай 
Өөрийгөө хайхралгүй бусдыг энэрэх хувьтай
Өршөөл үзүүлэх өрөвчхөн зантай
Үр хүүхэддээ мөнхийн асралт ижий
Үлэмжийн чанар галын бурхан бүсгүй...
                                                                                                                Д.Сүхболд
  
   

Saturday, February 26, 2011

Зүрх чамтай ...

Амраг минь болооч гэж чамаас би асууя
Атгахан зүрхэндээ чамайг би тээе
Замлингийн наран хайраа илгээлээ
Зүгээ алдаж чамруу л тэмүүллээ
    Зүрх чамтай учрахыг хүснэ
    Зүгээр л чи амраг минь болооч
Хайр минь байгаач гэж чамаас би гуйя
Хонгорхон зүрхэндээ чамайг би багтаая
Мөрөөдөл бэлэглэж хайраа нээгээч
Минийх гэж хэлэхийг минь зөвшөөрөөч
   Зүрх чамтай амраглахыг хүснэ
   Зүгээр л чи хайр минь байгаач
Хань минь болооч гэж чамд би сөгдье
Халуухан зүрхэндээ чамайг би тэврэе
Мөнхөд хамтдаа хайраа тунхаглая
Мөнгөн саранд дурлалаа амлая ...
    Зүрх чамтай амьдрахыг хүснэ
    Зүгээр л чи хань минь болооч... 

Үл тооно

Сормууст хархан нүд чинь үл тооно
Сансар огторгуйн орон зайд  дураар сэлнэ 
Зүүдээ манан байж чамайг мөрөөднө
Зүрх сэтгэлээр минь чиний сүнс аялана
   Давхраат алаг нүд чинь үл тооно
   Дассан сэтгэл гуниг тээнэ
   Бие оюун минь чамгүйгээр ганцаардаж
   Бараан гуниг намайг сүүдэр мэт дагана
Баясгалант хөөрхөн нүд чинь үл тооно
Бэтгэртлээ би чамайг санана
Борхон зүрх минь хайрыг л нэхнэ
Булбарай үзэсгэлэнд чинь сэтгэл сөхрөнө  өө  гэвч чи үл тооно...

                                          Д.Сүхболд

Эмэгтэй таньд...

Эмэгтэй 
Та хорвоогийн түмэн цэцэгсийн хамгийн ялдамхан нь
Тасалж үл зүрхлэх  үзэсгэлэн гоо нь
Хайрын далайн тэнгэрлэг усч нь
Хүн төрөлхтөнд анхдагч тусч нь 
Эмэгтэй та!
      Ирээдүйн удмаа бодож бие сэтгэлээ энхрийлээрэй 
      Итгэл сэтгэлийн нандин хайраа бүү сэвтээгээрэй
      Их хатан эх Өэлүнээ санаарай
      Ичимхий даруу зангаа эрт бүү гээгээрэй...
Эмэгтэй та!
Атгаг аашинд хүлэгдэж бүү бухимдаарай
Алтан наран жаргахаас урьдаж гэртээ хариарай
Амрагаа мөрөөдсөн эрийн хийморийг бүү гундаагаарай
Азтай тэр нэгэн залууд л бүхнээ даатгаарай
Эмэгтэй 
         Таньд л гэж хэлэхэд наран мандтал мишээгээрэй
         Тун муу санаатнаас ангид холуур яваарай
         Туурга тусгаар Монголоосоо харин бүү холдоорой
         Танан цагаахан сэтгэлт ижийгээ бүү зовоогоорой ...
Эмэгтэй таньд амжилт хүсье...


Monday, February 21, 2011

мандухай

Мандухай
Хөх тэнгэрийн орон Монгол
Хөрстийн зайнд улбаа түүхтэй
Хөдсөн дээлийн доор Мандухай
Хүннүгийн удмыг аварсан гавъяатай
      Задарсан бутарсан угсаа удмаа
      Засаж төвхнүүлсэн бүссгүй заяа
      Эрээс гарамгүй ухаан хүчээ
      Эрдэнэт биенээсээ шавхсан цэцэн
Төрөө мандуулсан Мандухай
Төөрөг тавлингаар бидэнд заяасан
Цэцэн алдраа ардаасаа авч
Цэврүү шиг насаа эх орондоо зориулсан
      Их  Мандухай цэцэн
      Эжийн минь удам
      Эдүүгээгийн бидэн
      Эх таны ач гуч
Залуу халуун насыг тань
Залгаж бид авсан
Заяаны Монгол орноо
Замбуулинд мандуулах тангарагтай...
Д.Сүхболд