Сормууст хархан нүд чинь үл тооно
Сансар огторгуйн орон зайд дураар сэлнэ
Зүүдээ манан байж чамайг мөрөөднө
Зүрх сэтгэлээр минь чиний сүнс аялана
Давхраат алаг нүд чинь үл тооно
Дассан сэтгэл гуниг тээнэ
Бие оюун минь чамгүйгээр ганцаардаж
Бараан гуниг намайг сүүдэр мэт дагана
Баясгалант хөөрхөн нүд чинь үл тооно
Бэтгэртлээ би чамайг санана
Борхон зүрх минь хайрыг л нэхнэ
Булбарай үзэсгэлэнд чинь сэтгэл сөхрөнө өө гэвч чи үл тооно...
Сансар огторгуйн орон зайд дураар сэлнэ
Зүүдээ манан байж чамайг мөрөөднө
Зүрх сэтгэлээр минь чиний сүнс аялана
Давхраат алаг нүд чинь үл тооно
Дассан сэтгэл гуниг тээнэ
Бие оюун минь чамгүйгээр ганцаардаж
Бараан гуниг намайг сүүдэр мэт дагана
Баясгалант хөөрхөн нүд чинь үл тооно
Бэтгэртлээ би чамайг санана
Борхон зүрх минь хайрыг л нэхнэ
Булбарай үзэсгэлэнд чинь сэтгэл сөхрөнө өө гэвч чи үл тооно...
Д.Сүхболд
No comments:
Post a Comment