Tuesday, April 5, 2011

Богино мөртүүд

Алиман сар шиг хацрын чинь хонхор
Аз, эзийн хооронд гэнэ гэнэхэн савлуурдана
Амьдрал үзээгүй болоод ч тэр юм уу
Ааль чинь сэтгэлээ үе үехэн гивлүүрдэнэ...

                          * * * *
Зовхин доороо баяслын галтай
Зовлон гунигийг анагаах шидтэй
Инээсэн харцандаа хайрын сорьцтой
Эрчүүд бидэндээ халамжийн сантай бүсгүйчүүд минь дээ...
                         
                         * * * *
Чамайгаа би удаан ширтэе
Чанга бүр чанга тэврэе
Уруул дээр чинь аяархан үньсе
Ухаанаа алдатлаа чамдаа дурлая
                      
                         * * * *
Жаргал гэдэг зовлонгийн нотолгоо
Худал гэдэг үнэний гаргалгаа
Жамт орчлонд төрөх нь үнэн
Хожим тэгээд амирлах нь үнэн...

                         * * * *
Сэтгэл тань агуу
Итгэл тань дагуу
Зүрх тань эмзэг
Зүүд тань тэмдэг...

                          * * * *
Энэ ертөнц зурхайн шинжтэй
Эргэх дэлхий одны дүрстэй
Элгэн садан амьдын учралтай
Этгээд бие минь хайрын урсгалтай ...
                            
                          * * * *
Сэтгэлдээ шивсэн чиний төрхийг
Санахгүй байж чадахгүй юм аа
Сэрүүн зүүдэнд учирсан болзоог
Саадтай байсан ч мартахгүй юм аа...

No comments:

Post a Comment